Хятадын Үндэсний
нефть хийн корпораци ОХУ-аас Хятадын Дациныг холбосон нефть дамжуулах хоолойн
хоёр дахь ээлжийн шугамын барилгын ажил дуусгавар болсон талаар мэдээлжээ.
Оросын талаас нүүрс устөрөгч дамжуулах шугамын барилгыг 2011 онд эхлүүлсэн юм. Шинээр
ашиглалтад оруулж байгаа хий дамжуулах хоолой 942 км үргэлжлэнэ. Шинэ
хоолойгоор жилд 15 сая тонн нефть, хийн бүтээгдэхүүн дамжуулах гэнэ. Ингэснээр
Хятадын тал Оросоос авах нефтийн бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэх аж. Оросоос
Хятадын Дацинд нийлүүлэх хийн хоолойг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн
бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх юм байна. Тэр болтол хоолойгоор хий шахаж,
бүрэн бүтэн байдалд нь хяналт тавих юм. Шинээр баригдсан хоолой ОХУ-ын хар алтны
экспортын хэмжээг нэмэгдүүлж, Хятадын талтай холбогдох нефтийн байгууламжийн
хүчин чадлыг 15 сая тонн байгааг 30 сая болгон өсгөхөөр байна.