БНСУ-ын Умард
Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр 14.29 цагт 5.4 балл, 16.49 цагт 4.6
баллын газар хөдлөлт болжээ. Эдгээр газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мөн
мэдрэгдсэн байна.
БНСУ-д манай
улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны
бүртгэлтэй 84 монгол иргэн байдаг байна.
Монгол иргэн
газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй талаар Монгол Улсаас
БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгджээ.
Иймд Гадаад
харилцааны яамны зүгээс Солонгост байгаа монгол иргэдийг анхаарал, болгоомжтой
байхыг зөвлөж байна.