Монгол, Германы
хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль орчим өнөөдөр хөл, хөдөлгөөн
ихтэй байна. Учир нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Л.Болд,
Ё.Баатарбилэг, Д.Тэрбишдагва тэргүүтэй албаны хүмүүс Монгол, Германы хамтарсан
ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхон, үйл
ажиллагаатай танилцсан юм.
Сайд Ц.Цогзолмаа
тус сургуулийн өргөтгөлийг барихад шаардлагатай Монгол Улсын Засгийн газраас
санхүүжүүлэх 2.2 сая еврогийн санхүүжилтийг улсын төсөвт суулгах асуудлаар
УИХ-д лобби бүлэг байгуулж, дэмжихээ илэрхийллээ. Мөн тэрбээр тус сургуулийн
оюутнуудыг гадаадад суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудалд анхаарлаа
хандуулна гэв.
Зочдын
бүрэлдэхүүнд ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Михаэль Фернау,
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга
Кристиан Гласс нарын албаны хүмүүс багтжээ.