Цагдаагийн
ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд 2017 оны эхний
есөн сарын байдлаар гэмт хэргийн халдлагад 1224 хүүхэд өртсөн. Энэ нь өмнөх оны
мөн үетэй харьцуулахад 20,5 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан гэж УИХ-ын
Өргөдлийн байнгын хороонд тус газраас өчигдөр мэдээлсэн билээ. Үүнээс
7 хүртэлх насны 177 хүүхэд халдлагад өртсөн нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн тоо байлаа.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралт ихсэж байгаа энэ үед иргэн та үүргээ
ухамсарлан хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдээлэл өгч байгаарай. Энэ бол таны үүрэг. Томчууд бид
үүргээ ухамсарлаагүйн улмаас хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо ингэж өссөн гэж
үзэх үндэстэй юм. Тиймээс иргэн та хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад гол
үүрэгтэй гэдгээ үргэлж санаж яваарай.