Олон нийтийн сүлжээгээр дамжуулан
амиа хорлох бодолтой байгаа хүмүүсийг сонгож, аллагын хохирогчоо болгодог Японы
цуврал алуурчны зэрлэг балмад үйлдэлд харамсаж буйгаа \”Твиттер” компанийн гүйцэтгэх
захирал Жэк Дорси илэрхийллээ. Тэрээр энэ төрлийн жиргээнүүдийг твиттерээс
автоматаар устгах үйлчилгээнд найдах нь бодит бус хэрэг юм хэмээн өгүүлжээ.
Өнгөрөгч аравдугаар сард Японы Зумад
27 настай эрэгтэйгийн гэрээс есөн хүний цогцос олдсоноор тийнхүү цуврал аллагын
хэрэг олон нийтэд дэлгэгдэж, баривчлагдсан юм. Хохирогчдоо олдог гол хэрэгсэл
нь байсан учраас хэвлэлийнхэн түүнийг \”Твиттер алуурчин” хэмээн нэрийдэх
болжээ.
Орон нутгийн хэвлэлийнхний
дамжуулснаар сэжигтэн Такахиро Ширайши нь амиа хорлох гэж буй хүмүүст хамтдаа
үхэх тухай санал тавьж, туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлж уулздаг аж. Хохирогчдын
хамгийн залуу нь 15 настай байсан тухай албаны хүмүүс мэдэгдсэн юм. Такахиро Твиттер
хуудсандаа \”Үхэхийг чин сэтгэлээсээ хүссэн хүмүүст туслахыг хүсч байна. Хүссэн
үедээ над руу зурвас /direct
message/ бичээрэй”
хэмээн бичиж байжээ.
\”Твиттер” компанийн гүйцэтгэх
захирал уг хэрэгтэй холбоотойгоор Японы NHK
телевизэд ярилцлага өгч, \”Эерэг, эрүүл саруул чиг хандлагаар бид технологио
сайжруулж, илүү хариуцлагатай болох хэрэгтэй байна” гээд амиа хорлох гэсэн
хүмүүсийн жиргээг устгаж болох ч, тэднийг эерэг хандлагатай хүмүүстэй уулзахад
нь тусалдаг болмоор байгаагаа хэлжээ.
Орчуулсан Б.Болормаа