УИХ-ын гишүүн
Ц.Мөнх-Оргил \”10 дугаар хорооныхоо иргэдэд таатай мэдээ дуулгаж байгаадаа
баяртай байна. 63 жил болсон 24 дүгээр цэцэрлэгийн барилгыг яваандаа нураана. Шинээр
цэцэрлэг барих ажил 2018 он гараад эхэлнэ” хэмээн иргэд, согогчдынхоо төлөө
хийсэн ажлаа амжуулсандаа баяртай сууна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус цэцэрлэгийн барилгыг их засварт оруулах,
нураах дүгнэлт 2007, 2013, 2014, 2015, 2017 онд гарсан атлаа сая л нэг юм ажил
хэрэг болж байна. Эндээс төрийн ажил ямархуу удаан, хүнд сурталтай гэдгийг харж
болохоор байна. Ашиглаж болохгүй, нураах барилгын дүгнэлтийг 5 жил давхардуулан
хийж байж ажил хэрэг болж, төсөв мөнгөтэй болдгийг энэхүү жишээнээс харж болох
юм.