УИХ-ын чуулганы өнөөдрийн
хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах,
томилох тухай санал зэрэг олон асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх
асуудлыг хойшлуулах санал гаргалаа. Хуралдаанд оролцож байгаа гишүүдийн 63,3
хувийн саналаар Б.Хурцын томилгоог хойшлууллаа. Энэ саналыг УИХ-ын гишүүн
Л.Болд, Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын 21 гишүүн гарын үсэг зурж
гаргасан юм.