Замын цагдаагийн албаны дарга Б.Даваазулыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин түүний оронд хоёр хоногийн өмнө Замын цагдаагийн албаны даргаар цагдаагийн хурандаа Д.Амарсайханыг томилжээ. Тэрбээр өмнө нь Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт хариуцсан дэд дарга, ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газрын даргаар ажиллаж байсан юм байна
.