Хүүхэд бол цэвэр ариухан ертөнц. Тэд хэнийг ч муу хүн гэж харахгүй. Хэлж ойлгуулахгүй л бол дуртай зүйлээр хуураад аваад явчих танихгүй хүмүүс энэ нийгэмд маш их бий. Жишээ нь Жое гэх энэ залуу хүүхдээ салхилуулж байсан гурван ээж дээр очиж \”Хүүхэд тань танихгүй хүн дагаж явах уу\” гэсэн асуултанд бүгд \”үгүй\” гэж хариулсан. Гэвч туршилтын үр дүнд тун таагүй гарч байна. Хүүхдүүд бүгд л гөлгөнд хайртай, дуртай байж. Тиймээс \”танихгүй хүн\” хүүхдүүдийг дагуулаад явж, харин ээж нар нь шоконд ороод үлдэв. Энэ бол эцэг эхчүүдийн анхаарлаа хандуулах сэдэв юм. Таны хүүхэд яг одоо хаана юу хийж байгаа вэ. Түүнийг \”танихгүй хүн\” дуртай зүйлээр нь уруу татаж, аль нэг тийшээ аваад явчихаж байгаа юм биш биз. Эсвэл ирээдүйд ийм зүйл болох вий. Хүүхэддээ анхааруулж, энэ бичлэгийг үзүүлээрэй.