Ерөнхий аудитор
Д.Хүрэлбаатар энэ оныг \”Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан
байна. Үндэсний аудитын газраас анх удаа зөвлөмжийн биелэлтийг шалгах аяныг эхлүүлжээ. Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий аудитор
Д.Хүрэлбаатар, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд
Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэгээр удирдуулсан аудитын баг, Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд С.Чинзориг, түүний эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын
удирдлагууд оролцжээ.
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүүгийн
тайлангийн аудитад 56 байгууллага хамрагдсан. Аудитаар нийт 61 тэрбум төгрөгийн
алдаа, зөрчил илэрсэн ба үүнээс 57.8 тэрбум төгрөгийн зөрчлийг аудитын явцад
залруулж, 0.8 тэрбум төгрөгийн 25 төлбөрийн акт, 0.9 тэрбум төгрөгийн 25 албан
шаардлага, 1.3 тэрбум төгрөгийн 193 зөвлөмж өгсөн байна. Энэхүү зөвлөмжийн
хэрэгжилт 72 хувьтай байна гэж дүгнэлээ.
Тус төсвийн
ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны
санхүүгийн нэгтгэсэн тайланд дараах үндэслэлээр \”Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.
Үүнд:Санхүүгийн
тайланд нэгтгэгдсэн 22.3 тэрбум төгрөгийн авлага, 0.5 тэрбум төгрөгийн богино
хугацаат өр төлбөрийг баталгаажуулаагүй;
2.8 тэрбум
төгрөгийн бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа холбогдох хууль журмыг
зөрчсөн;
2.2 тэрбум
төгрөгийн анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг санхүүгийн тайланд
тусгасан зэрэг зөрчил илэрсэн байна. 9 нь \”Хязгаарлалттай” дүгнэлт авчээ.
\”Хязгаарлалттай дүгнэлт авсан байгууллага:
Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих сан;
Мэргэжлийн
боловсрол, сургалтыг дэмжих сан;
Сэргээн засалт,
сургалт үйлдвэрлэлийн төв;
Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл мэндийн төв;
Олон улсын
хүүхдийн Найрамдал цогцолбор;
Булган дахь
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв;
Говь-Алтай аймаг
дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв;
Говьсүмбэр дэх
Политехникийн коллеж;
Монгол-Солонгосын
Политехникийн коллеж.
Цаашид, аудитаар
өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийг тайлант онд багтаан хэрэгжүүлэх. Хэрэгжүүлээгүй
ажилтанд хариуцлага тооцох, төсвийг батлагдсан хэмжээнд зориулалтын дагуу
зарцуулах, авлага, өглөгийг барагдуулах, тооцоо нийлж баталгаажуулахыг үүрэг
болгожээ. Мөн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах
зөвлөмжийг өгчээ.
Сайд С.Чинзориг аудитаар илэрсэн зөрчил дутагдлыг ондоо багтаан арилгах, \”Зөрчилгүй” төсөв захирагч нар, байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.