MN 25 дугаар суваг телевизээс зохион байгуулдаг \”21
мянга” реалити шоуны нэвтрүүлэгт Наран рестораны
захирал С. Дэлгэр, тэрэгчин Т. Батхүү нар оролцож байгаа билээ. Шоуны оролцогч С.Дэлгэр Өдрийн сонинд
ярилцлага өгөхдөө өрсөлдөгч Т. Батхүүгийн талаар \”Би Т.Батхүүгээ
энэ шоунд ялаад охиныхоо сургалтын төлбөрийг төлөөсэй гэж бодож байгаа. Үзэгчид
бол бид хоёрын уулзалтын ердөө 15 минутыг л үзсэн. Бид хоёр чинь анх уулзаж цуг
хоол идэхдээ бараг нэг цаг ярьсан юм. Т.Батхүүгээ түрүүлээсэй гэж бодохоос
гадна цааш цаашдаа охиных нь их сургуулийн сургалтын төлбөрийг төлж өгөх хүн
гарч ирээсэй гэж хүсч байгаа. Яагаад гэхээр Т.Батхүүгийн маань эхнэр группт
байдаг. Сургалтын төлбөрөөс болоод охин нь битгий сургуулиа тасалдуулаасай гэж
бодсон. Реалити шоунд ийм хөдөлмөрч хүнийг оролцуулсан нь маш зөв сонголт
болсон гэж бодож байгаа. Түүнээс гадна ганц жил бус зургаан жилийн сургалтын
төлбөр байгаа шүү дээ. Т.Батхүүгийн охиныг мэргэжилдээ маш их үнэнч эмч болох
байх гэж бодож байгаа. Ээж нь бие муутай болохоор охин эмч болохоор шийдсэн
байна шүү дээ.” гэж хэлжээ.