Австралийн дипломатч Нью-Йорк хотод
барилгын тагтан дээр найз нартайгаа харьцаж байхдаа унаж нас барсан харамсалтай
явдал болжээ. 30 настай Жулиан Симпсон нь Манхэттан дахь барилгын долдугаар
давхрын тагтнаас хоёрдугаар давхар хүртэл унаж осолдсон байна. Тэрээр ийнхүү
унахаасаа өмнө найзтайгаа \”итгэлцлийн тоглоом” тоглож байсан гэж АНУ-ын
хэвлэлийнхэн дамжуулжээ. Ноён Симпсон нь НҮБ дахь Австралийн дипломатч төлөөлөгч
байсан аж.
Цагдаагийнхан ослын газарт орон
нутгийн цагаар Лхагва гаригийн шөнө 01:00 цагт дуудагдаж, түүнийг эмнэлэгт
хүргэсэн ч амьсгал хураасан аж. Тэрээр Австралид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг
дэмжих санал асуулга амжилттай болсныг тэмдэглэхээр эхнэр болон найз нарынхаа
хамт Empire State Building дахь гэртээ ирсэн байна.
Харин Нью-Йоркийн цагдаагийн газрын
төлөөлөгч хэвлэлийнхэн Симпсоныг \”итгэлцлийн тоглоом” тоглож байсан хэмээн
мэдээлснийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд \”Тэр энэ төрлийн тоглоом тоглох дуртай
байсан, гэхдээ тэр тагтны хашлага дээр сууж байгаад тэнцвэрээ алдаж унасан.
Зочдын нэг нь түүний барьж авах гэж ухасхийсэн ч амжаагүй” хэмээн мэдэгджээ. Түүний
үхэлд харамсан гашуудаж буйгаа Австралийн ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд
болон төрийн өндөр албан тушаалтнууд мэдэгдээд, гэр бүлийнхэнд нь эмгэнэл
илэрхийлсэн байна.
Ноён Симпсон нь АНУ-д хоёр жил
ажиллажээ.
Орчуулсан Б.Болормаа