Энэ бол дэлхийн агаарын бохирдолтой улсуудын жагсаалт. Монгол Улс арай ч энэ жагсаалтыг тэргүүлчихээргүй байдаг байлаа. Гэвч энэ жил 279 буюу Энэтхэгийн Мумбайгаас 117 оноог илүүхэж, нэгдүгээрт жагслаа. Өмнөх жилүүдэд агаарын бохирдлоороо толгой цохиж байсан Хятад, Вьетнам, Бангладеш, Пакестан зэрэг орнууд ухарчээ. Хятадын хувьд \”амьсгалах аргагүй боллоо\” гэж мэдээлж байсан. Гэвч Монголыг буюу Улаанбаатар хотыг бодвол бас ч танагтай байгаа бололтой юм. Яамаар ч юм бэ дээ.
Төрийн тэргүүн нь Нэгдсэн үндэсний байгууллагын хурал дээр агаарын бохирдолд хамгийн ихээр анхаарлаа хандуулдаг Ерөнхийлөгч хэмээн шагнал хүртсэн тухай ярьж байдаг. Гэтэл улс нь, нийслэл нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улс орнуудыг илт тасархайгаар тэргүүлж эхэллээ. Өглөө орой доо амьсгалах нь битгий хэл харахад ч бэрх байгаа юм чинь агаарын бохирдол гэх ангиллаас хасагдаж, дайны байдалтай улсуудын жагсаалтад шилжиж ч магадгүй юм. Тэгэхээр улсаа боддог, иргэнээ гэж дугардаг түшээд бүр энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол Ерөнхийлөгч /асан/ нь шагнал аваад улсынх иргэд дэлхийд тэргүүлэгч агаарын бохирдлоор амьсгалсаар явах нь байна шүү.