Сүмо бөхийн ёкозуна Харумафүжи нутаг нэгт бөхөө зодож, бэртээсэн
тухай дуулиан энэ долоо хоногт Японы хэвлэлүүдийн гол сэдэв болоод байна. Хэлсэн үгийг нь сонсолгүй, гар утсаараа оролдож суусан Таканойвагийн толгойг
шар айрагны лонхоор цохисноос тархи нь хөдөлж, гавлын яс нь гэмтсэн тухай
мэдээлж байгаа юм.Өчигдөр
Фүкүока хотод арваннэгдүгээр сарын барилдаанд оролцож байгаа ёкозуна Хакухо энэ
хэргийн талаар сэтгүүлчдэд товч байр сууриа илэрхийлжээ. Хэвлэлүүд хэрэг явдлын
үеэр түүнийг Харумафүжи, Таканойва нартай хамт байсан гэж бичиж байгаа юм.
Харумафүжи
шар айрагны лонхоор Таканойваг цохьсон гэх мэдээлэл нь худлаа, Таканойва тэгж
Харумафүжиг бухимдуулсан нь ч худлаа хэмээн Хакухо мэдэгдсэн байна.Өчигдөр бас
зодог тайлсан ёкозуна Асашорюү Японы хэвлэл мэдээллийнхнийг хэт нэг талыг
барьж, Харумафүжиг буруутгаж байгааг шүүмжилсэн мэдэгдэл твиттер хуудсандаа
бичжээ. Асашорюү 2010
онд тэмцээний үеэр Токиогийн шөнийн клубын гадаа бусдын биед халдсан гэх
дуулианд холбогдож, мэргэжлийн сүмогоос зодог тайлж байсан юм. Ёкозуна
Харумафүжигийн асуудлыг арваннэгдүгээр сарын барилдаан дууссаны дараа шийдэхээ
Японы Сүмогийн Холбоо зарлаад байна.
Эх
сурвалж:Japan
Today