Олимпийн
гудамжны моднуудыг тайрч хаясан гэх мэдээлэл, зураг сошиал гарсан. Ямар шалтгаанаар моддыг тайрах болсныг
тодруулахад БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Олимпийн гудамжнаас Нарны зам болон
төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух \”Замын цагдаагийн газрын
ойролцоо баригдах гүүрэн гарц\”-ын ажил эхэлсэнтэй холбоотой тайрчээ.
Тодруулбал ургах боломжтой залуу моддыг өөр тийш нь шилжүүлж, насжилт өндөртэй,
үндэс нь гүн суугдсан, сугалж авах боломжгүй моддыг тайрсан гэж эх сурвалж
мэдээллээ.
Гүүрэн гарцын ажил тавдугаар сарын 31-нд
эхэлсэн бөгөөд 30 орчим сая ам долларын хөрөнгөөр босох гүүр юм байна. Гүүрэн
гарцыг 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Замын
цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц нь зургаан хэсгээс бүрдэх юм байна.