Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд 2018 оны нийслэлийн төсвийн төслийг өргөн барилаа. С.Амарсайхан хэлэхдээ энэ сарын 24-нд НИТХ-ын 12-р ээлжит хуралдаан болно. Энэ хурлаар нийслэлийн төсвийн төслийн асуудлыг хэлэлцэх болно гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.