Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дэн буудлын
чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудыг шалгах, үнэлгээ дүгнэлт өгөх,
илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, мэргэжил арга зүйн
зөвөлгөө өгөх зорилгоор Засаг даргын захирамж гарсан билээ. Уг захирамжийн дагуу Сүхбаатар
дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулан ажлын хэсэг энэ дүгээр сарын 6-наас 10-ны өдрийг
хүртэл дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудад хяналт
шалгалт хийжээ. Уг шалгалтад нийт 35 дэн буудал хамрагдсан бөгөөд доорх зөрчлүүд давтамжтайгаар илэрч байна.
Үүнд:
·
1.Зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. /Нийслэлийн
аялал жуулчлалын газрын зөвшөөрөлгүй/
·
2.Холбогдох бичиг баримт байхгүй.
·
3.21 насанд хүрээгүй иргэнд үйлчилсэн.
·
4.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчилсэн.
·
5.Тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж буудлын өрөөнд тамхи
татуулсан.
·
6.Архидан согтуурах, биеэ үнэлэх нөхцлийг бүрдүүлсэн.
·
7.Зочин бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, хөтөлж байгаа зарим нь
шаардлага хангахгүй,
·
8.Цагаар үйлчилдэг цагийн тарифтай,
·
9.Аялал жуулчлал, дэн буудлын стандарт шаардлага хангахгүй
/ажилчид дүрэмт хувцасгүй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, нэг удаагийн
хэрэгсэл өгдөггүй гэх мэт/
·
10.Галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй
·
11.Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй
Иймд
ажлын хэсгээс холбогдох чиглэл тус бүрээр зөвлөн тусалж, 12 дэн буудалд
зөрчлийг арилгуулан ажиллах тухай албан шаардлагыг хүргүүлжээ.