Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газрын
Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтарсан
шалгалт хийж БНХАУ-аас хар тамхи,
мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн, хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлэн
баривчилжээ.Шалгалтаар 23-25 насны Э, Г, М нарыг Баянзүрх
дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс саатуулсан бөгөөд бие болон гар
тээшинд нь үзлэг хийхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрчээ.Мөн
дээрх этгээдүүд нь баривчлагдах үедээ хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн
болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас 2017 оны эхний 11
сарын байдлаар энэ төрлийн нийт 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт
мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112
хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэжээ.