Манай
улсад ес дэх жилдээ ирж буй Олон улсын Урологийн сайн дурын
байгууллагын эмч нар Монголд бөөр, давсаг, шээсний замын хавдрын мэс
засал хийхээр болжээ. Энэхүү өвчнөөр өвдсөн хавдартай 11 хүнд мэс
ажилбар хийхээр Урологийн мэс заслын 2 эмчтэй баг ирээд байгаа аж
Тус
байгууллага нь хөгжиж буй орнуудын Урологийн эмч нарыг бэлтгэх,
өвчтнүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой. Манай улсад энэ жил
гурав дахь удаагаа ирж буй бөгөөд өнгөрөгч тавдугаар сард нөхөн сэргээх
мэс засал буюу гаж хөгжилтэй хүмүүсийг эмчлэх зорилгоор, есдүгээр сард
АНУ-ын Чикагогийн Урологийн эмч Сара хавдрын мэс засал хийсэн байна.
Манай
улсад энэ төрлийн хавдрын өвчлөл нэмэгдсэн нь тамхины хэрэглээтэй шууд
холбоотой гэж эмч нар хэлж байв. Тиймээс аль болох тамхинаас татгалзахыг
зөвлөв.