Лантуун Дохио\’, \’Өгөх өдөр
хөдөлгөөн”төрийн бус байгууллагууд хамтран нийгмийг
хүчирхийлж буй бусармаг гэмт хэрэг, түүнийг гарах нөхцөлийг нь бүрдүүлээд
байгаа дүрэм журмыг өөрчлөхийн тулд \”Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд
хоёр долоо хоног өнгөрч
байна. Тэд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал
зохион байгуулж байна. Уг жагсаал өнөөдөр
18.00 цаг хүртэл үргэлжилнэ.Тус хөдөлгөөнийхөн
нийгмийг хүчирхийлж буй бусармаг гэмт хэрэг, түүний гарах нөхцлийг бүрдүүлдэг
дүрэм журмыг өөрчлөх хүсэлтэй иргэдийн гарын үсгийг цуглуулж, УИХ болон Засгийн
газрын гишүүдэд шаардлага хүргүүлэх юм байна.
Уг шаардлагадаа хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчтой ажиллах
тусгай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, эцэг эх, насанд хүрэгчдэд зориулсан
гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг
батлан хэрэгжүүлэх, сургалтын төлөвлөгөө боловсруулан сургалтыг тогтмол зохион
байгуулдаг байх,хүүхдийн эрхийн улсын
байцаагчийг бэлтгэн ажиллуулж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг
хангах ажлыг эрчимжүүлэх, хүүхдийн эрхийн
зөрчил, хүчирхийллийн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх байгууллага, ажилтнуудын
чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах, хүүхдэд хууль мэдэхгүй
байснаар эрхээ хамгаалуулах талаар аль ч түвшинд санал, гомдол гаргахгүй байхад
хүрэх магадлалтай тул өөрийг нь хамгаалдаг, өөртэй нь хамааралтай хуулийн
мэдлэгийг багаас нь олгож, эрх зүйн боловсролтой иргэн болохыг зааж сургах, гэр бүлтэй ажиллах чиг
үүрэг бүхий төрийн байгууллага, ажилтнуудаа мэргэшүүлэх, чадавхжуулах,
мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах хэрэгтэй” гэжээ.