Дэлхийн гоо бүсгүйг
шалгаруулдаг \”Miss World 2017” тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Санья хотноо өндөрлөнө.
Дэлхийн 130 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, гоо
үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулсан. Мөн миссүүдийн дунд
болдог топ модель зэрэг шалгуурууд явагдаж, шилдэг 40-т үлдэхийн төлөө тэд
бүхий л хүчээ дайчлан оролцож байна. Өнөөдөр зөвхөн шилдэг оролцогчдыг зарлах
бөгөөд эх орноо төлөөлөн оролцож буй мисс Ц.Энхжин финалын шалгаруулалтын өмнө
\”Мультимедиа төрөл”-ийн ялагч болж, шилдэг 40-д шууд үлдэх эрхтэй болсон.
БНХАУ-ын Санья хотноо болж буй\”Miss World 2017” тэмцээний
финалын шалгаруулалтыг өнөөдөр 18.30 цагаас MNC телевизээр шууд дамжуулан
үзүүлнэ.