Төрийн албанаас 60 тэрбум төгрөг босгох ажлыг санаачилан, МАН-ын даргаараа зөвшөөрүүлсэн хүн бол НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй. Түүний хувьд албан тушаалаасаа огцрох өргөдлөө гарган чөлөөлөгдсөн ч үүнийгээ 60 тэрбумын асуудалтай холбоогүй, зөвхөн \”Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийг ялуулж чадаагүй учраас албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаа хэрэг” гэж тайлбарласан бөгөөд тэрбээр одоо болтол 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэж зүтгэдэг нэгэн.
Хэзээнээс МАН аливаа хурал арга хэмжээг эртнээс бэлтгэсэн сценарийн дагуу явуулж, дээрээс буюу ТОМ ДАРГА нараас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх нэр төдий болж ирсэн явдал өнгөрсөн намраас эхлэн өөрчлөгдөж эхлэсэн. Ингэж өөрчлөгдөх болсон нь учиртай.
Тухайлбал, НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа огцрохдоо дараагийн даргаар өөрийн болон намын даргын үгийг дагах, үзэл бодлыг нь хэрэгжүүлэх зорилгоор хатагтай Д.Баярсайхан төлөөлөгчийн нэрийг нийслэлийн МАН-ын хорооноос бодлогоор дэвшүүлэх нэрээр дээрээс зааварчлан үүрэгдсэн боловч НИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Баярсайхан удаа дараа НИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэгийг авч чадаагүй. Түүнтэй заалнаас нэр дэвшин өрсөлдөж НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналыг авч НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдсон.
Энэ үйл явдал Ц.Сандуй болон түүний багийнханд таалагдсангүй. Таалагдсангүй ч гэж дээ, тэдний хувьд НИТХ-ын дараагийн даргаар өөрсдийн хүнээ томилуулж аваад нэгэнт эхлүүлсэн 60 тэрбумын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, үгүй ядаж хамгаалуулах зорилготой байсан нь ийнхүү С.Амарсайханы оролцоотойгоор нуран уналаа. Үүний улмаас Ц.Сандуйгийн зүгээс С.Амарсайханд өширхөх болов. Үргэжлэлийг энд дарж уншина уу.