Аргентины
сураггүй алга болоод байсан 44 гишүүнтэй шумбагч онгоцноос хэд хэдэн дохио
илэрсэн тухай албаны эх сурвалжууд мэдэгджээ. Тус улсын Батлан хамгаалах яамны
мэдэгдсэнээр өнгөрөгч Бямба гаригт ирсэн хиймэл дагуулын долоон дуудлага
цуцлагдсан ч, байршлыг нь тодорхойлохыг оролдож байгаа аж.Аргентин НАСА-гийн хайгуулын онгоцны хамтаар улс \”ARA San Juan” шумбагчийг Өмнөд Атлантын далайд эрэн хайх ажлыг
эхлүүлжээ. Дизель цахилгаан үүсгүүрт уг хөлөг эргээс 430 км-ийн зайд сураг
тасарч алга болсон юм.
Тус бүс нутагт харьяалагддаг Британи болон бусад улс
орнууд эрлийн ажилд дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Түүнчлэн далайн ёроолоос уг
хөлгийг олсон тохиолдолд усны гүн рүү шумбаж аврах ажиллагаа явуулах эд
хэрэгслээр тусламж үзүүлэхээ АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдсэн байна.
Гэвч ширүүн салхи, далайн хүчтэй түрлэг давлагаа зэрэг байгаль цаг уурын таагүй
байдал аврах ажиллагаанд нэлээд хүндрэл учруулж байгаа аж.\”ARA San Juan” шумбагч нь Өмнөд
Африкийн өмнөд захад, Ушуаяа гэх газраас Буэнос-Айресын Мар дел Плата дахь бааз
руугаа явах замдаа ийнхүү сураг тасарсан юм. Хамгийн сүүлд, тэнгисийн цэргийн
тушаалыг Лхагва гаригийн өглөө авсан юм байна.
Аргентиний сөнөөгч онгоц, мөн жижиг хэмжээний хоёр онгоцны
хамт шумбагч хөлгийн хамгийн сүүлд холбоо тасарсан зүүн өмнөд зүгт Валдезийн
хойгт эрлийн ажлаа үргэлжлүүлсээр байгаа ч сураг гаргаж чадаагүй байгаа юм. Цахилгаан,
эрчим хүчгүй болсноос тэд холбоо барьж чадахгүй байж болзошгүй гэж
мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Орчуулсан Б.Болормаа