Доод зиндааны бөхийг зодож
бэртээсэн гэх дуулиан дэгдсэнээс хойш анх удаа Японы Сүмогийн Холбооны хямралын
үеийн удирдахзөвлөл ёкозуна Харумафүжиг Ням гарагт байцаажээ.Тус зөвлөлийн тэргүүн Кагамияма байцаалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэхдээ
Харумафүжи доод зиндааны бөх Таканойваг зодсоноо хүлээн зөвшөөрсөн гэсэн байна.Харин тэр шар айрагны лонхоор цохиогүй, зөвхөн нүцгэн гараар
зодсон гэж мэдүүлсэн гэнэ. Энэ мэдүүлгийг батлахын тулд цаашид шалгалт
үргэлжилнэ гэж Кагамияма мэдээлжээ.
Токиогийн Рёгоку Кокугикан ордонд хоёр цаг үргэлжилсэн
байцаалтын дараа зөвлөлийн гишүүд үүнээс илүү мэдээлэл өгөөгүй байна. Хямралын
үеийн зөвлөл Харумафүжиг үнэхээр лонхыг зэвсэг болгон ашигласан үгүйг тогтоох
зорилготой гэнэ. Хэрэг явдал болсон Тоттори хотын цагдаагийнхан өнгөрсөн Баасан
гарагт Харумафүжиг байцаасан байна. Тухайн үед Харумафүжи мөн л шар айрагны
лонхоор цохиогүй гэж мэдүүлжээ. Анх энэ дуулиан дэгдэхэд үгийг нь сонсолгүй гар
утсаараа оролдож суусан Таканойвад Харумафүжи уурлаж, лонхоор толгойд нь
цохисон гэж хэвлэлүүд мэдээлж байв.Таканойвагийн тархи хөдөлж, гавлын яс нь гэмтсэн тул энэ сарын
эхээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм. Энэ явдлаас болоод Харумафүжи, Таканойва
хоёр арваннэгдүгээр сарын барилдаанд оролцоогүй юм.
Эх сурвалж:Japan Today