Өнгөрсөн
амралтын өдөр /2017.11.19-ний 00:35 цагт/НийслэлийнХан-Уул
дүүргийн 3-р хороонд байрлах \”Бармаш” ХХК-ийн 150х54 метрийн хэмжээтэй төмөр
краказан дээвэртэй тоосгон барилга дотор \”Мижир дриллинг Монгол” ХХК-ийн
түрээсэлдэг 20х20 метрийн хэмжээтэй албан тасалгаа, агуулахын зориулалтай
сендвчин барилга, дээвэр, тоног төхөөрөмж шатжээ. Дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах аврах
10, 14, 18, 26, 30-р ангийн 6 тасаг, 65 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр
17 цагийн турш ажиллаж, галыг бүрэн унтраажээ.
Галын тархалт эрчимтэй явагдсан,дээврийн
хийц нурж галыг нурж дарах аюултай, хорт хий, утаа их хэмжээгээр ялгарсан,
үзэгдэх орчин хязгаарлагдмал, өндөр даралтын улмаас гал унтраах даралтын хоолой
цоорох, хөлдөх зэрэг нь гал унтраах үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулсан байна.
Хан-Уул
дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн
шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор
ажиллаж байгаа бөгөөд хэргийн газрын үзлэг хийхэд барилгын хийц нурах аюултай
учраас Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж, үргэлжлүүлэн шалгахаар
ажиллаж байна.