Баянзүрх дүүргийн
зургадугаар хороонд \”Манай охин хар тамхины өвс хэрэглэсэн байж магадгүй” гэсэн
мэдээллийг 11 дүгээр сарын 17-нд цагдаагийн
байгууллага өгчээ. Дуудлагын дагуу шалгахад 15 настай эмэгтэй Х, Т нар мансууруулах төрлийн
ургамал сорж хэрэглэсэн байжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мөн
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд ЗЦГ-ын уулзвараас зүүн
зүгт хөдөлгөөнд оролцож явсан \”BMW” автомашины жолооч мансуурсан байдалтай
байна гэсэн дуудлагыг шалгажээ. Шалгалтаар 21 настай эрэгтэй М нь мансууруулах,
сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэн мансуурсан болохыг \”CE Multi-Drag Screen Test
cup” тестээр тогтоож сүхбаатар зүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж
байна.