Монгол Улсад зорчиж
байгаа болон оршин сууж буй гадаадын иргэд паспорт болон оршин суух үнэмлэхийг
биедээ авч явах үүрэг хүлээдэг бөгөөд хэрвээ авч яваагүй нь тогтоогдвол
Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох аж. Учир нь Гадаадын
иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол
Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь
\”паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух
үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг. Тиймд зөрчлөөс урьдчилан сэргийлж,
хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг Гадаадын иргэн харьяатын газраас
анхаарууллаа.