АНУ-ын Тэнгисийн цэрэг усан доогуур явагч
дөрвөн автомат дроныг, аргентины шумбагч «Сан-Хуан» хөлгийг хайлгахаар илгээв гэж РИА «Новости» мэдэгдлээ. Явуулсан аппаратны нэг нь 30 цаг, 1.5 мянган
метрийн гүнд, 5.6 км/ц хурдтайгаар хайгуул хийнэ. Бусад аппаратууд 100
метрийн гүнд, 4.5 км/ц хурдтай 14 цаг ажиллах юм байна. Өмнө нь хиймэл дагуулын
холбооны операторчин шумбагч хөлгийг алга болсон өдөр л сүүлчийн дохио авсан
талаар мэдээллэж байсан билээ.
Ц.Пүүжээ