Налайх дүүргийн тавдугаар хорооны 103 дугаар сургуулийн сурагчдын төлөөлөл
хүүхдийн эрхийн конвенц батлагдсан энэ өдөр дуу хоолойгоо нэгтгэн жагслааа. Тэдний
жагсаалын гол зорилго нь стандарт сургууль, стандарт спорт заалтай болох юм
байна.
Сурагчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан захидал бичжээ. Хүүхэд
бүр эрх тэгш, эрүүл аюулгүй орчин сурч боловсрох эрхтэй байдаг. Гэтэл Налайх дүүргийн
тавдугаар хорооны 103 дугаар сургуулийн сурагчид стандарт бус сургуулийн орчинд
хичээллэж байна.
Сургуулийн барилгын хувьд зориулалтын бус. Өмнө нь 1990 онд нэг давхар
барилгад хичээллэж байсан ч хөлдсөн учраас 1995 оноос орос цэргийн зочид
буудлын зориулалттай барилгад нүүн оржээ. Энэ цагаас хойш тавдугаар хорооны
хүүхдүүд зориулалтын бус барилга сурч хүмүүжсээр байгаа аж. Тэд энэ барилга даа
гурван ээлжээр хичээллэж, 27 дахь төгсөлтөө хийх гэж байгаа. Үүнийг л өөрчилж, зориулалтын анги танхимд хичээл ордог болохыг сурагчид
хүсч өнөөдөр тайван жагсаал хийлээ.