Сүүлийн үед иргэдийн фэйсбүүк хаягийг хакердан \”Мөнгө зээлээч” хэмээх залилангийн хэрэг их гарч байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж буй юм. Өнгөрсөн долоо хоногт ийм хэрэг дахин гарчээ. Тодруулбал, \”Алдар” спорт хорооны дарга, Дархан аварга Г.Өсөхбаярын фэйсбүүк хаягийг хакердан, МҮОХ-ны нарийн бичиг асан Ж.Отгонцагаанаас мөнгө зээлэхийг завдсан байна.
Тухайн үед Г.Өсөхбаяр аваргын фэйсбүүк хаягаас мөнгө зээлэх хүсэлт явуулжээ. Аварга мессэж бичихдээ АНУ-д байгаа гэсэн ч Канадын Торонто хотын нэрийг бичихэд нь Ж.Отгонцагаанд сэжиг төрсөн байна. Тэрбээр Г.Өсөхбаяр аварга руу ярихад \”Алдар” спорт хороон дээрээ ажлаа хийгээд сууж байна” гэжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага нягтлан шалгаж байгаа бөгөөд иргэдийн цахим хаягаар мөнгө гуйж байгаа тохиолдолд тухайн эзэн рүү нь залгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.