МАН-ын даргад тус намын хоёр ч том бүлэг өрсөлдөж байна. Нэг нь Ерөнхий
сайд У.Хүрэлсүх тэргүүтэй бүлэг, нөгөө нь нам дамнасан МАНАН-гийн бүлэглэл.
МАНАН-гийн бүлэглэлийг бид энэ цаг үед 60 тэрбумынхан гэж нэрлээд байгаа.
Тэгвэл энэ бүлэглэлээс Д.Хаянхярвааг намын даргад зүтгүүлж байна. Гэвч
Д.Хаянхярваа лидер байж үзээгүй. Дархан-Уул
аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болж, Сангийн сайдаар томилогдон ажиллаж
байсан улс төрийн туршлагатай. Одоо УИХ дахь намын бүлгээ толгойлж байгаа. Гэвч
энэ албан тушаалууд нь түүнийг лидер гэхээсээ дээрээс ирсэн зааварчилгааг
гүйцэтгэгч нэгэн гэж харагдуулдаг.
Тэгээд ч Д.Хаянхярвааг намын даргаар сонгуулахын тулд ХХБ, MSC, МАК зэрэг компаниуд мөнгө хаяж байгаа
гэх мэдээллийг МАН-ын гишүүд өгч байна. ХХБ-ны ард \”Эрдэнэт” үйлдвэрийн
асуудал, МАК-ийн ард \”Цагаан суваргын орд”, MSC-ийн ард маш олон эрх ашиг яригдаж байгаа. Эндээс Хаян
бол Ерөнхийлөгчийн яриад байдаг 30 гэр бүлийн хамгаалагч юм байна гэж хардаж
болохоор. Энэ л агуулга 60 хүрч яваа мань эрийг лидер бус харин \”орлон тоглогч”
гэж харагдуулаад байгаа юм.
Тэгвэл МАН-д ийм удирдагч хэрэгтэй юу. Ер нь Д.Хаянхярваа МАН-ыг удирдах
ямар гавьяатай хүн бэ. Өнөө маргаашаа аргацааж байгаад залуусын нэгдэл бус 100
жилийн түүхээ бичиж буй улс төрийн ууган хүчин шүү дээ. Засгаа унаган байж
шинэчлэл хийчхээд буцаад л 60 тэрбумынханд нам, улс, эх орныхоо хувь заяаг
даатгана гэж үү. Энэ сонголт хэний өмнө байна вэ. МАН-ын төлөөлөгчдөд үнэндээ
сонголтгүй сонголт байна. 60 тэрбумынхантай хариуцлага тооцсон шиг тооцох
хэрэгтэй.