Их Британийн засгийн газар дөрвөн
жилийн дотор жолоочгүй автомшинуудыг албан ёсоор ашиглахаар болж энэ салбарт
хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Канцлер Филип Хаммондын мэдэгдэлдээ 2021 он
гэхэд жолоочгүй автомашиныг хяналтын ажилтангүйгээр явуулж эхлэхээр зорьж
буйгаа онцлоод \”Зарим хэсэг нь үүнийг маш аймшиггүй үйлдэл гэж байгаа ч, бид
улс орноо үйлдвэрлэлийн шинэ хувьсалд хүргэхийг хүсвэл эдгээр технологийг
нэвтрүүлэх л хэрэгтэй. Маргааш бид баруун Мидлэнд рүү жолоочгүй унаагаар явна”
хэмээн өгүүлжээ. Гэвч тэрээр жолоочгүй машиныг өөрийн хэрэгцээнд ашиглах эсэхээ
хараахан мэдэгдээгүй байгаа аж. Тэрээр Их Британийн авто замд жолоочгүй
машинууд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хуулийн төслийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр
төлөвлөжээ.
Харин тус шинэ технологийг
нэвтрүүлснээр жолооч нар ажилгүй болох уу гэсэн асуултад тэрээр \”улс орон
өөрчлөлтөөс нуугдаж чадахгүй, засгийн газар иргэдийг шинэ өөрчлөлтүүдэд
тохирохуйц чадвартай болгоход анхаарч ажиллана” гэжээ.Их Британид салбартаа хамгийн том үйлдвэрлэгч
болох \”Jaguar Land Rover” компани авто замд жолоочгүй машин турших ажлыг
эхлүүлэх юм байна. Жолоочгүй машины тээврийн хэрэгсэл, явган зорчигч, дохиолол
болон зогсолтыг мэдрэх туршилтыг Ковентри хотын авто замд хэдэн долоо хоногийн
туршид явуулах аж. Энэ нь гамшгийн үед зорчигч хариу үйлдэл хийх боломжийг
олгох гэнэ.Энэ төрлийн автомашины үйлдвэрлэл
2035 он гэхэд Их Британид 28 тэрбум фунт стерлингийн ашиг авчирч, 27,000 хүнийг
ажлын байраар хангана гэж засгийн газар нь үзжээ.
Орчуулсан Б.Болормаа