Технологийн тэргүүлэгч Apple компани \”HomePod” ухаалаг чанга
яригчаа олон нийтэд танилцуулах хугацааг 2018 он хүртэл хойшлууллаа. Энэхүү
төхөөрөмжийг ирэх 12 дугаар сард худалдаанд гаргах байсан ч дахин сайжруулж,
хөгжүүлэлт хийх шаардлагатай байгаагаа компанийн зүгээс мэдэгджээ.Технологийн дэвшлийг шингээсэн
ухаалаг чанга яригч нь 2018 оны эхээр АНУ, Их Британи болон Австрали дахь
дэлгүүрүүдийн тавиур дээр тавигдах нь ээ. Шинэ төхөөрөмжөө өрсөлдөгч гэр ахуйн
төхөөрөмжийн зах зээлд нэр хүнд нь өсөн нэмэгдэж байгаа Amazon болон Google компаниудын эсрэг
гаргаж ирэхээр төлөвлөсөн хэмээн зарим эх сурвалжууд хэлжээ. Гагцхүү
хэрэглэгчдийн гар дээр хүргэхийн тулд бага зэрэг хугацаа шаардлагатай байгаа
аж. Ийнхүү шинэ бүтээгдэхүүнээ гаргах хугацааг хойшлуулсан нь баярын улирал
дууссаны дараа хэрэглэгчдээ баярлуулах нэгэн том шалтгаан болно гэж
үйлдвэрлэгчид нь үзэж байгаа юм байна.
Apple
компаниас чанга яригч үйлдвэрлэх гэж буйгаа өнгөрөгч зургадугаар сард анх
танилцуулсан бөгөөд АНУ-д 349 ам.доллар, Их Британид 350 фунт стерлингээр
худалдахаар төлөвлөжээ.Энэ нь Amazon-ний Echo, Google-ийн Assistant зэрэг
бүтээгдэхүүнүүд, Sonos, Microsoft-ийн
төхөөрөмжүүдийн гол өрсөлдөгч байхаар бүтээгдэж байгаа аж.
Орчуулсан Б.Болормаа