Та ер нь Улаанбаатарт биш Москвад төрсөн байх тэ?
-Яг ингэж асууна гэж мэдээд төрснийхөө гэрчилгээг нэгдүгээр төрөхийн магадлагаатай аваад ирсэн (тонгойв)
Та дунд сургуульд муу авч үзсэн үү?
-Яг ингэж асууна гэж мэдээд ангийн журналаа жил жилээр нь аваад ирсэн (ахин тонгойв)
Та дунд сургуульд охидод захиа өгч үзсэн үү?
-Яг ингэж асууна гэж гадарлаад өөрийн болон ойролцоох бүх сургуулийн охидоос \”No\” гэсэн бичиг аваад нотариатаар батлуулаад ирсэн (тонгойв)
Залуудаа нэлээн дээрэлхүү атаман явсан гэнэ, үнэн үү?
-Яг ингэж асууна гэж мэдээд хорооллынхоо бүх камерийн бичлэгийг он оноор нь хуулж аваад ирсэн, CD нь энэ байна (тонгойв)
За ажилтай холбоотой зүйл асууя, Та..,
-Өө мэдэхгүй… би яаж мэдэх вэ дээ… өөрөөс нь асуугаач… шилээ зүүгээдэхье… Нямка ч хөгийн гар даа… хэн тэгэж хэлж байна… ээ базарваан… үгүй байлгүй дээ… пээ бурхан минь… өө тэгэж хэлж байна уу… тэр хараа тэнд нэг ялаа байна… худлаа ярьж байгаа юм… арай ч дээ… за өөр хов жив юу байна… харин тийн гэнэ ээ… балай нөхөр шүү… уг нь миний цэрэг шүү дээ… сайхан хобби байгаа биз… стресгүй сайхан ажиллаач гэсэн… за хүсвэл дуусгая дуусгая.