БНХАУ-ын Коммунист намын төв хорооны олон улсын хэлтсийн дарга Сун Тао өнгөрсөн баасан гаригт БНАСАУ-д Солонгосын хөдөлмөрийн намын удирдагчтай уулзаж, хэлэлцээр хийжээ. Талууд намуудын хоорондох харилцаа болоод Солонгосын хойг дахь нөхцөл байдлын талаар санал солилцоод, хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлж, бэхжүүлэх талаар бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн 1950-1953 онд Солонгосын хойгт болсон дайнд БНАСАУ-ын талд оролцсон сайн дурын цэргүүдийг оршуулсан газарт очих санал тавьсан байна.
Ц.Пүүжээ