Энэ онд дэлхийн хамгийн олон жуулчин
зочилсон хотоор Хонг Конг нэрлэгдэж байгаа ч, аялал жуулчлалын нь хамгийн
хурдацтай хөгжиж буй хотоор Чоншин хот тодроод байна. Хятадын баруун өмнөд
нутагт, Янгце голын хөвөөнд орших тус хотын аялал жуулчлалын өсөлт өнгөрөгч
оныхоосоо 14 хувиар нэмэгдсэн байна.
Дэлхийн аялал ба аялал жуулчлалын
зөвлөлийн мэдэгдсэнээр аялал жуулчлалыг эдийн засгийн өсөлтийн гол хөшүүргээ
болгосон 65 хотод судалгаа хийжээ. Судалгаанаас харахад Чоншин хотын аялал
жуулчлалын өсөлтөд дотоодын жуулчдын тоо нэмэгдсэн байна. Харин гадны жуулчдын
тоо хангалттай бус байгаа аж.
Тус хотын том даланг тооцохгүй ч,
Гурван хавцлын гарц, аварга том голын хөндий гээд жуулчдын сонирхлыг татах
томоохон бүтээн байгуулалтууд байгаа юм. Түүнчлэн чинжүүтэй шөл бүхий халуун
тогооны хоол нь ч жуулчдыг татах нэгэн чухал шалтгаан болдог гэнэ.
Цаашид тус хотод өндөр зэрэглэлийн
үйлчилгээтэй, халуун тогооны 30,000 зоогийн газар, эргэн тойрны 15 сая ам
дөрвөлжин газарт нь аялал жуулчлалын 10 том бүтээн байгуулалтын төсөл
хэрэгжүүлэхээр зорьжээ. Тэдгээрийн дотор Хятад дахь Америк брэндээр хөгжүүлэлт
хийж Six Flags хүрээлэнг
байгуулж, 2020 онд ашиглалтад оруулж жинхэнэ аялал жуулчлалын хот болгохоор
төлөвлөсөн байна.
Орчуулсан Б.Болормаа