Сэлэнгэ аймгийн Мандал
суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ сарын
20-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоогоод
байгаа билээ.Тус
сум нь 26,880 хүн амтай, 586 аж ахуйн нэгжтэй, авто болон төмөр замаар
Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагтай холбогддог. Сумын төв 23 мянга гаруй мал,
1000 гаруй гахайтай юм байна. Үүнээс өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн
100 гаруй үхрийг устгалд оруулсан талаар тус сумын тамгын газраас мэдээллээ.