\”Салхи” хамтлаг ирэх бямба гаригт
/2017.11.25/ Улаанбаатар паласын концертын их танхимд \”Салхи 20 жил”
хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болсон билээ. Тэгвэл хамтлагийн уран бүтээлчид
өнөөдөр хэвлэлийн хурлыг зарласан байна. Учир нь тус хамтлагийн тоглолтын билет
хуурамчаар хэвлэгдэж, худалдаан гарчээ.
Тус хамтлагийн уран бүтээлчид \” \”Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтод бэлтгээд
тун завгүй байгаа гэнэ. Харин өнөөдөр
нэгэн найздаа билет авах гэж яваад хуурамч билет худалдаанд гарсан байсныг
мэдлээ. Хуурамч билетыг \”Нарантуул”, \”Дүнжингарав” зэрэг худалдааны төвөөр 30
мянган төгрөгөөр /тасалбарын үндсэн үнэ 40.000/ хямдруулан зарж байсан.
Одоогоор хуурамч билет, анх билет хийсэн газраас алдагдсан байна. Хуурамч билетыг
борлуулсан иргэнийг цагдаагийн байгууллагат
өгсөн. Хичнээн билет зарагдсан нь удахгүй тодорхой болно гэдгийг
хамтлагийн зүгээс хэллээ. Мөн хуурамч билет авсан иргэдэд тоглолтоо үзүүлэхийг бодно\” гэв. \”Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтын билет авсан
иргэд тасалбар дээрх дартсыг сайтар харж авахыг санууллаа.