\”Саусгоби
ресурсес” компанийн гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг өнгөрсөн 10-р сарын 11-нд
БНХАУ-ын Рижао хотын хорих ангид саатуулагдсан талаар тус компанийн зүгээс
мэдээллээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр Б.Аминбөх нь залилангийн хэрэгт
сэжиглэгдэж байгаа ажээ. Харин тус компани долоо хоногийн өмнө Б.Аминбөхийг
үүрэгт ажлаас нь чөлөөлж, Бин Ваныг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон
байна. Б.Аминбөх нь 2015 оны 8-р сараас \”Саусгоби ресурсес”компанид ажиллаж
эхэлсэн бөгөөд сарын дараа тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм
байна.
Үүнээс өмнө тэрээр National United Resources Holding компанийн захирлаар ажиллаж байжээ.
Канадын Ванкуверт төвтэй \”Саусгоби ресурсес” компанийн хувьд БНХАУ анхдагч зах
зээл нь бөгөөд тус компани манай улсын Өмнөговь аймагийн Овоот толгойн орд
газар үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Ж.Батдорж