Монгол Улс 25 сая ямаатай
бөгөөд жилд 9400 тонн ноолуурыг зах зээлд нийлүүлдэг байна. Энэ нь дэлхийн зах
зээлийн 40 орчим хувийг эзлэх хэмжээ бөгөөд цаашдаа түүхий эдийг бүрэн
боловсруулж нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах
зээлд гаргах боломжтойг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас онцолж буй
юм.
Итали улс нь ноос, ноолуур самнах, ээрэх машин зэрэг хөнгөн үйлдвэрийн тоног
төхөөрөмжөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Монгол улс хөнгөн үйлдвэр, жижиг
дунд үйлдвэрийн салбартаа тус улсын техник технологийг нэвтрүүлэх санхүүжилтийн
дэмжлэг хүссэнийг Бүгд
Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Андре Де Фэлипнааштайгаар
хүлээн авч асуудлыг судлан хамтран ажиллахаар болсон байна.

Ж.Батдорж