Өнөө
маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн
байхыг анхааруулж байна.Өнөөдөр говь
болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун
аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим
газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс
голын хөндий, Завхан голын эхээр 17-22 хэм, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн өвөр говь
болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн
байна.
Улаанбаатар
хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр ширүүсч
12-14 хэмийн хүйтэн байна.
Цаашлаад
23-25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд
хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар секундэд 7-12
метр, 24-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 25-нд говь, талын
нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст
хүйтэн Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм,
өдөртөө 16-21 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө,
Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм,
говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад
нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр
ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.