Дотуур хувцасны алдарт \”Victoria’s Secret” шоу гайхалтай
сайхан болж өнгөрчээ. Гэвч өнгөрөгч Даваа гаригт Хятадын Шанхай хотноо болсон
уг шоун дээр шүтэн бишрэгчид нь дуучин Кэти Перри, загвар өмсөгч Жижи Хадид
нарыг олж харсангүй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хоёр дуучин бүсгүйд визний
зөвшөөрөл олгоогүйгээс ийнхүү \”Victoria’s
Secret”-ийн тайзнаа гарч чадаагүй аж.
Жил бүр тогтмол зохион байгуулагддаг
уг дотуур хувцасны шоу нь дэлхий дахинд 800 сая үзэгчийг татаж чаддаг, загварын
хамгийн том арга хэмжээнд тооцогддог билээ. Шоунд оролцох урлагийн оддын
жагсаалтыг нууцалдаг ч, энэ удаад поп од Кэти Перриг загварын шоунд оролцож,
өвөрмөц содон хэв маягийг харуулна гэсэн цуурхал хэдийн тараад байсан юм.\”Нью-Йорк Пост” сонины мэдээлснээр,
албан бус эх сурвалж Кэти Перриг тодорхойгүй шалтгаанаар Хятадад хөл тавихыг
хориглосон хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн \”Victoria’s Secret”-ийн тайзан дээр олны нүдийг булаах
учиртай загвар өмсөгч Жижи Хадид өнгөрөгч Баасан гаригт Шанхай руу явах
боломжгүй болсноо өөрийн твиттер хуудсаар зарлажээ.
Харин Хятадын засгийн газар нэрт
дуучин болон загвар өмсөгч хоёр бүсгүйд визний зөвшөөрөл олгоогүй шалтгаанаа
тайлбарлаагүй аж. Гэвч тус улсын төрийн мэдэлд байдаг \”Глобал таймс” сонинд,
\”энэ бүхэн өөрсдөөс нь л болсон” гэх тайлбарыг тавьсан байжээ.
Дуучин бүсгүй хоёр жилийн өмнө
Хятадаас салан тусгаарлахаар яригдаж байсан Тайваньд тоглолт хийх үеэрээ наран
цэцэгтэй даашинз өмссөн учраас ийнхүү тус улсад хөл тавих эрхээ хасуулсан
хэмээн \”Нью-Йорк Пост” сонинд бичсэн байна. Учир нь наран цэцэг нь 2014 онд
эхэлсэн \”Наран цэцэг хөдөлгөөн”-ний дараа Хятадыг эсэргүүцсэн бэлэг тэмдэг
болсон аж. Тэр үед Хятадын оролцоотой парламентийг эсэргүүцсэн оюутан босогчид
24 хоногийн турш жагсаал хийж байсан юм. Тэд иргэдийг уг хөдөлгөөнийг дэмжиж
буйгаа илэрхийлж, наран цэцэг худалдан авч илгээхийг уриалж байсан билээ.Харин Кэти Перригийн өмссөн наран
цэцэгтэй даашинзны цээжин хэсэгт Тайванийн далбаа байсан нь ийнхүү түүнийг
Тайванийн салан тусгаарлалтыг дэмжиж байна хэмээн эсэргүүцэхэд хүргэжээ.Загвар өмсөгч Хадид камер руу харж
байгаад Будда жигнэмэгний хэлбэрийг дуурайлган нүдээ онийлгож буй бичлэгийг
түүний дүү Инстаграмдаа тавьснаас болж арьс өнгөөр ялгаварлагч гэх шүүмжлэлд
өртөж, маш олон хүний дургүйцлийг хүргэсэн байна. Тэрээр өнгөрөгч есдүгээр сард
уучлалт гуйсан боловч түүнд визний зөвшөөрлийг нь олгоогүй юм.
Орчуулсан Б.Болормаа