Английн иргэн Стивен Нэш Эдвард өнгөрсөн жил Архангай аймгийн Хангай суманд
амь насаа алдсан хэрэг гарсан. Английн иргэнийг хөнөөсөн хэргийг тус аймгийн
харьяат 34 настай Г гэгч шунахайн сэдэлтээр хөнөөсөн болохыг хууль сахиулах
байгууллага тогтоосон юм. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 17-нд Өвөрхангай аймгийн
Хархорин сумын сум дундын шүүхэд болжээ. Шүүхээс Английн иргэн Стивен Нэшийг хөнөөсөн
этгээдэд чанга дэглэмтэй хорих ангид 16
жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргасан
байна.