Зурагчин буга хоёрын энэхүү үйл явдал цахим хуудсанд нэлээд олон хүний хандалт авлаа. Буга зурагчинг босголгүйгээ мөргөж, шөргөөж байгаа нь иргэдийг \”ямар онгироо юм бэ\” гэж бичүүлэхэд хүргэж байна. Гэхдээ аархсандаа бус тоглож байгаа нь энэ болов уу. Зурагчинд түүнийг хөөж, явуулахыг хүссэнгүй. Харин ч тоглож сууж, хэсэг хугацаанд хамт байлаа.