УИХ-ын
гишүүн Ж.Батзанданг Б.Хурц заналхийлж, улмаар Ж.Батзанданг төрийн хамгаалалт
хүссэн билээ. Тэгвэл энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэрчийн
мэдүүлэг өгчээ.
Энэ талаар тэрбээр \”Сүүлийн үед энэ асуудал олон нийтийн анхаарлын
төвд байна. Миний өрөөнд болсон асуудлаар хууль хяналтын байгууллага шалгаж байгаа.
Гэрчийн мэдүүлэг надаас авсан. Одоо нийгэмд элдэв янзын асуудлаар ярих
хэрэггүй” гэсэн байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын асуудлаар
\”Б.Хурцыг өмнөд Солонгост Элчин сайдаар томилох талаар нийтийн сонсгол хийх
талаар 21 гишүүн гарын үсэг зурж, өргөн барьсан.
АН-ын бүлэг энэ асуудлаар хэлэлцээд, Б.Хурцтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол хийх нь зөв гэж үзсэн. Нийтийн сонсгол гэдэг институци барууны оронд олон жил хэрэгжиж байгаа. Миний хувьд томилгооны сонсгол хийх санал гаргасныг АН-ын бүлэг дэмжсэн” хэмээжээ.
Ж.Батдорж