Холливудын алдарт жүжигчин Ричард Гир манай эх оронд шинэ киноны судалгааны ажлаар хүрэлцэн ирээд байгаа билээ.
Өмнө нь Монголд ирж байсан тэрээр сэтгэгдлээ хуваалцахдаа \”Монгол бол гайхалтай орон. Монголчууд бахархмаар баян түүхтэй хүмүүс. Тэд үүнийгээ санаж, сэрж, өнөөгийн хямралтай байдлаасаа гарахын тулд өөр орнуудын туслалцааг авах хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн Монгол хямралтай биш. Манай Америк ч бас сүүлийн үед \”Бид хэн билээ?” гэж өөрсдөөсөө асуухад хүрээд байгаа.
Урьд Америкчууд бусдын төлөө тусгай бодлогуудыг авч хэрэгжүүлж байсан. Харин ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан санаануудыг дэвшүүлж байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: Өглөө.мн