Жил болгон налайхын
уурхайд эрдэнэт хүний амь нас эрсдэж
байна. Үүнтэй холбоотой дүүргийн УУАА-гиас өнөөдөр холбогдох байгууллагын удирдлагуудыг
оролцуулсан хэлэлцүүллэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ЗДТГ ЭМТ
МХХ ЦХ ОБХ УБЦТС ХК зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд оролцсон юм.
Хэлэлцүүлэгээр уурхайд осол аваар гарсан үед
байгууллагууд харилцан уялдаа холбоотой
ажиллах,урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын асуудал, иргэд олон нийтэд
хүргэж байгаа. Харин өгч байгаа мэдээ мэдээлэлийн тоо баримт зөрүүтэй
өгөгдөж байгаа учраас үндсэн гурван сэдвийн хүрээнд санал солилцсон юм. Үүнд уурхайн эдэлбэр газарт ажиллаж байгаа ам
цооногийн тоо баримт нэг байх. Ажиллаж амьдрал ахуйгаа залгуулж байгаа иргэдийн
тоо үнэн бодит байх бөгөөд цаашлаад осол гарсан үед хариуцсан
байгууллагууд хамтрач ажиллах саналыг тавьсан байна.
ОБЕГ-ын УУАА-ийн Захирагч ОБ-ын хурандаа Г.Буянтогтох:
Хэлэлцүүлэгт оролцож байгаа байгууллагууд цаашид хэрхэн хамтран ажиллах,
уурхайд осол гарсан үед бэртэж гэмтсэн хүнээ,хүний амь нас эрсдсэн тохиолдол
аль байгууллага нь цогцсыг тээвэрлэх үү зэрэг олон асуудлыг хөндөж байсан.Мөн уурхайн
эдэлбэр газартай дүүргийн хувьд нягт уялдаа холбоотой ажиллах байгууллагууд нь
сайн хамтарч ажиллах хэрэгтэй байна. Иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг
нэгдүгээрт тавьж ажиллах үүрэгтэй гэдгийг онцлон хэлсэн юм.