Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д-ийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт \”Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар \”Шүлхий” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
11.21-ний өдрийн байдлаар Голомтын бүсэд 28 өрхийн 220 үхэр устган, 340 үхэр тусгаарлаж, 844 ямаа, 172 хонь, 7883 үхэр, 1487 гахай, нийт 9886 мал, амьтан вакцинжуулсн. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртлэх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахыг хязгаарлаж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282 дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсохгүй аялуулж байгаа бөгөөд, Болвсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичигийн даргын шиидвэрээр ерөнхий боловсролын Билиг, Хэрх, ДБ, 1, 2, 3, 4 дүгээр сургууль, Зүүнхараа польтехникийн коллеж, Нархан, Моносхон, Мишээл, Цэцэгхэн, Олимп, Эден, Янзагхан цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаасан байна.