Налайх дүүрэгт
2012 оноос хойш хүүхдэд ээлтэй дүүрэг хөтөлбөр одоо хүртэл хэрэгжиж байгаа. Энэ
хөтөлбөрийн хүрээнд 2012 он болон 2016 онд хүүхэд хөгжил судалгаа хийгдсэн
бөгөөд өнөөдөр 2016 оны судалгааны үр дүнг холбогдох байгууллагуудад
танилцуулах уулзалт боллоо.
Үндэсний
статистикийн хорооны дарга А.Ариунзаяа \”НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин
төлөөлөгч Алекс Хайкенс болон холбогдох хэлтсийн мэргэжилтэнгүүд дүүргийн
хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэс сургууль цэцэрлэгийн эрхлэгч
нийгмийн ажилтан эмнэлгийн эмч
мэргэжилтэн хороодын засаг дарга зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. НҮБ-ийн
Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймаг болон налайх дүүрэгт Хүүхдэд
ээлтэй хөтөлбөр 2012 оноос хойш хэрэгжиж байгаа. 2016 онд хаагдах байсан
хөтөлбөрийн төсөл дахин үргэлжилж 2018 он хүртэл хэрэгжихээр болсон.Энэ
хөтөлбөрийн хүрээнд 2012,2016 онуудад олон үзүүлэлтийн түүвэр судалгааг авсан
байгаа” гэв.
Дээрх судалгаанд
дүүргийн 995 өрхийн 3000 гаруй иргэд хамрагдсан байна. Судалгаагаар хүүхдийн
хоол тэжээл,эрүүл мэнд, хөгжил хамгаалал нийгэм эдийн засгийн зарим үзүүлэлт,
нөхөн үржихүйн ХДХВ/ДОХ бэлгийн зан үйл,ундны ус, ариун цэврийн байгууламжийн
хангамж зэрэг бусад үзүүлэлтээр түүвэр судалгаа хийсэн байна.