Найман настай
Д.Сэржмядаг охин алга болсноос хойш 16 хоног болж байна. Гэвч ямар нэгэн сэжүүр
одоог хүртэл гараагүй байна. Охиныг эрэн хайх ажиллагаанд ЦЕГ-аас 10-аад хүнтэй
баг гарсан. Энэ баг дээр Дорноговь аймгийн цагдаагийн газрын 30 гаруй хүний бие
бүрэлдэхүүн, хоёр үнэрч нохой хүч нэмэгджээ.
Сүүлийн үед
охиныг Эрээн рүү авч гарсан гэх мэдээлэл гарч байгаа. Тэгвэл цагдаагийн газраас
энэ мэдээлэл худлаа болохыг мэдэгдлээ. Мөн эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа
тул элдэв мэдээ мэдээлэл бичиж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүссэн
байна.